Г.Угалзцэцэг дахин алтан медаль хүртэв

Бодибилдинг, фитнессийн спортын дэлхийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэг өмнөд хөршид болсон олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн оролцож, дахин алтан медаль хүртжээ. БНХАУ-д энэ сарын 20-22-нд зохиосон "China Hangzhou international-2017" хэмээх бодибилдинг, фитнессийн олон улсын тэмцээнд Монголын бодибилдинг, фитнессийн холбооны баг тамирчид өрсөлдсөнөөс ийнхүү ДАШТ-ий гурван алтан медальт, Азийн аварга Г.Угалзцэцэг алтан медалийн эзэн болж, Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлж, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсан байна. Тэрбээр саяхан эх орондоо болсон ДАШТ-ээс дэлхийн аваргын гурав дахь алтан медалиа хүртсэн юм.

 

Г.СҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.120.146)

    2017-10-24

    Амжилтыг нь төр засгаас үнэлээсэй , жудогоос өөр спорт байхгүй юм шиг л байх юм