Агаар мандлын бохирдол аюулын төвшинд хүрчээ

Дэлхийн цаг уурын байгууллага өнгөрсөн сарын 30-нд нийтэлсэн тайландаа дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ 800 мянган жилийн турших хамгийн дээд буюу аюулын төвшинд хүрснийг зарлалаа. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт хурдацтай өрнөснөөс гадна хүний буруутай үйл ажиллагаа агаарын мандлыг бохирдуулж байгаа аж. Иймээс нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулах техник зохион бүтээхийг уриалсан юм. Дэлхийн цаг уурын байгууллагын нийтэлсэн хүлэмжийн хийн тухай албан мэдээнд, манай гарагийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн өтгөний хэмжээ өнгөрсөн 70 жилд эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ аж үйлдвэржихээс өмнөх 1750 онтой харьцуулахад 145 хувиар ихэсчээ. Аж үйлдвэржилтээс хойш хүн амын нэмэгдэл, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрчимжиж, чулуужсан шатахууныг ашиглах болсон нь агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болжээ.

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)