Автобус удаан хүлээх шаардлагагүй боллоо

“Улаанбаатар смарт карт” ХХК-ийнхан “UB Smart Bus” хэмээх гар утасны аппликэйшнээ шинэчлэн гаргажээ. Уг аппликэйшн нь “Android” болон “”IPhone үйлдлийн системтэй ухаалаг гар утастай хэрэглэгчдэд зориулсан аж. Энэ тухай “Улаанбаатар смарт Карт” ХХК-ийн Тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.ТҮВШИНЖАРГАЛААС тодрууллаа.

-“UB Smart Bus” аппликэйшнийг хэдэн онд гаргасан бэ?

-Манай компани өнгөрсөн оны нэгдүгээр сард тус аппликэйшнийг гаргасан. Улмаар өнгөрсөн есдүгээр сард дахин шинэчиллээ. Энэ аппликэйшнийг утсандаа суулгаснаар нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой бүх мэдээллийг хурдан шуурхай авах боломжтой. Мөн хэрэглэгчийн цэсэнд хандсанаар санал гомдлоо шууд илэрхийлэх бололцоотой болж байгаа юм.

-Одоогоор хэдэн хүн хэрэглэж байна вэ?

-Ойролцоогоор 50 мянган хүн манай аппликэйшнийг хэрэглэж байгаа.

-Аппликэйшнийг хэрхэн хэрэглэх вэ. Давуу тал нь юу вэ?

-Улаанбаатар хотод Нийтийн тээврийн үйлчилгээнд үйлчилж байгаа автобусыг чиглэл болгоноор аль автобусны буудал дээр явж байгааг нарийн тодорхой мэдээллэх зорилготой юм. Ухаалаг гар утас хэрэглэгч нь дээрх хоёр үйлдлийн систем бүхий гар утасны программ татаж авдаг хэсгээс “UB Smart Bus” нэрээр хайж татаж үнэгүй суулгах боломжтой юм. Мөн аппликэйшнийг хэрэглэснээр иргэд өөрсдийн суух автобусыг хаана явж буйг урьдчилж мэдсэнээр хүйтэн, халуунд автобус хүлээж зогсох шаардлагагүй болж байгаа юм. Учир нь, нийслэлд үйлчилж буй 80 орчим чиглэлийн автобусыг хаана явж байгааг манай аппликэйшн үзүүлнэ.

Г.НЯМ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • tuya (66.181.165.91)

    2017-11-10

    ene tgd tugjireed zogsoj bgaag bas uzuuleh uu