Баячуудын хүүхдүүдийн хар тамхи, хүчингийн хэрэг илчлэгдэв үү

Энэ сарын 8-ны өдөр "Urelee Bayaraa" гэх фэйсбүүк хаягтай охин өөрийн хуудсаараа дамжуулан лайв хийжээ. Тэрбээр УИХ-ын гишүүд, томоохон группын захирал, Монголын томоохон баячууд, албан тушаалтны өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой хар тамхи, хүчингийн хэргийн талаар ноцтой мэдээлэл хүргэж, олныг цочирдуулав. Улмаар бүх нотлох баримт байгаа гээд, энэ сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээр хэлэлцэгдэнэ хэмээжээ.

Тэрбээр өөрийгөө УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон Уул уурхайн сайд асаны охин хэмээн танилцуулсан юм. 2015 онд энэ охин болон түүний дүүгийн ууж байсан зүйлд хар тамхи хийж мансууруулж байгаад хүчиндсэн тухай ярьжээ. Шүүх хуралд хүчин болон хар тамхи, танхай, хүн дарамталсан, авлига өгөхийг санаархсан, хэрэг нуун дарагдуулсан, гэмт үйлдлийг таслан зогсоогоогүй гэх зэрэг хэрэгт нийтдээ 100 гаруй өсвөр насныхан холбогдсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)