БОАЖЯ-ыг үүсгэн байгуулсны 30 жилийн ойн баярын өдрүүд эхлэж байна
- 2017-12-16
- Байгаль орчин
- 1
БОАЖЯ-ыг үүсгэн байгуулсны 30 жилийн ойн арга хэмжээ эхлэж байгаа бөгөөд хоёр өдөр буюу 12-р сарын 16, 17-нд үргэлжилнэ. Эхний өдрийн арга хэмжээ СТӨ-нд 10:30 цагт эхэлж, нээлтийн арга хэмжээнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, мөн яамны үе үеийн сайд, удирдлагууд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон ахмад, гавьяат ажилчид оролцлоо. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын илгээлт, мэндчилгээг холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирж уламжилсан юм. Харин ойн арга хэмжээний хоёр дахь өдөр чансаа өндөр 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно. Одоогоос 30 жилийн өмнө буюу БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1987 оны 12 сарын 09-ний өдрийн 169 дүгээр зарлигаар Монгол Улс түүхэндээ анх удаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулж, Байгаль орчныг хамгаалах яам нэртэйгээр үйл ажиллагаагаа түүхтэй. Байгаль орчныг хамгаалах яамыг тухайн үеийн Ус цаг уурын албыг удирдах ерөнхий газрыг түшиглэн байгуулжээ. Улмаар 1990 оны 9 сарын 26-ны өдрийн БНМАУ-ын Засгийн газрын бүрэлдхүүнийг тогтоох тухай хуулиар Байгаль орчны хяналтын улсын хороо нэртэйгээр ажиллаж, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012 онуудад Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу байгаль орчны салбарын бодлогыг тодорхойлж ирсэн билээ. Одоогийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай” хуулийн дагуу байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг бодлогын хүрээнд удирдан үйл ажиллагаа явуулж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяанд одоогийн байдлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур орчны шинжилгээний газар (Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори, Нислэгийн цаг уурын төв, Аймаг, Нийслэлийн Ус цаг уур орчны шинжилгээний 22 газар), Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын 30 захиргаад, Усны сав газрын 21 захиргаад, Улсын төсөвт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”, “Ойн судалгаа хөгжлийн төв”, Төрийн өмчит “Монгол Ус”, “Монгол Кувейтийн судалгааны төв” , “Аялал жуулчлалын хөгжлийн төв” үйлдвэрийн газрууд, Байгаль хамгаалах сан ажиллаж байна. БОАЖЯ-ны эрхэм зорилго нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн хандлагыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлж, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар хүрээлэн байгаа орчны тогвортой байдлыг хадгалж, ногоон хөгжлийг хангах үйл ажиллагаанд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад оршино.
Сэтгэгдэл (1)
kiuj (41.85.161.136)
БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com