“Toyota Motor” бүрэн цахилгаан автомашины шинэ загвараа танилцуулна

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани 2020 он гэхэд бүрэн цахилгаан автомашины 10 шинэ загварыг зах зээлд нийлүүлнэ гэж мэдэгдлээ. Эдгээр шинэ цахилгаан автомашины цэнэг хураагуурыг үйлдвэрлэхэд “Panasonic” корпорацитай хамтрахаар төлөвлөөд байгаа юм. Энэ хүрээнд “Toyota Motor” компани 2030 он хүртэл цахилгаан автомашины цэнэг хураагуур үйлдвэрлэхэд 13 тэрбум ам.доллар төсөвлөжээ. Тус компанийн хувьд цэнэг хураагуурын хөгжүүлэлтийг хурдасгах, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлд олон улсын стандартыг хангах шаардлагатай тулгараад байгаа юм. Үүнээс гадна БНХАУ, АНУ болон бусад улс автомашин үйлдвэрлэгчдэд тавьж буй шаардлагаа улам чангатгаж байгаа нь цахилгаан автомашины үйлдвэрлэлийн өрсөлдөөнийг улам нэмэгдүүлж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

 

Э.Билгүүн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)