Цаг агаарын мэдээллийг 200 гаруй сумын малчид гар утсаараа хүлээн авч байна
- 2017-12-24
- Орон нутаг
- 0
“Мерси Кор Монгол“ олон улсын байгууллага нь Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг хэрэгжүүлэн, малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай аппликейшн боловсруулан амжилттай туршиж байна.
Энэ хүрээнд өнгөрсөн аравдугаар сард Онцгой байдлын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Юнител, Мобиком, Скайтел, Жи-Мобайл ХХК-ийн удирдлагууд “Хамтран ажиллах санамж бичигт“ гарын үсэг зурсан.
Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 209 сумын малчид өөрийн хүссэн үедээ багийн түвшинд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна.
Малчид мэдээлэл авах хүсэлт гаргахын тулд эхлээд 130-105 дугаар руу мессеж илгээх юм. Үүнээс гадна код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг авах боломжтой бөгөөд малчид өөрийн аймгийн кодоо дараах линкээр орж авах боломжтой боллоо.
Архангай [link]
Баян-Өлгий [link]
Булган [link]
Дорнод [link]
Завхан [link]
Өвөрхангай [link]
Увс [link]
Сүхбаатар [link]
Сэлэнгэ [link]
Ховд [link]
Хөвсгөл [link]
Хэнтий [link]
Сэтгэгдэл (0)