Х.Нямбаатар: Маш олон биткойн-ууд гарч ирж байна эдгээр дээр зохицуулалт хийх шаардлагатай байна
- 2017-12-26
- Видео
- 1
Өнөөдрийн Хууль зүйн байнгын хороо хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Блокчейн технологи, цахим орчин дахь санхүүгийн үйл ажиллагаа идэвхжиж байгаатай холбоотойгоор энэ талаарх эрх зүйн зохицуулалт, хяналтын технологи шаардлагатай болсныг дурдсан. Иймд Авлигатай тэмцэх газар 2018 оны нэгдүгээр улиралд багтаан Хууль зүйн байнгын хороонд цахим санхүүгийн хэрэгслээ хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгах эсэх, цаашид энэ талаарх төсөөлөл, төлөвлөгөөний талаар мэдээлэл хийх нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. Мөн иргэд олон нийтийн төөрөгдүүлээд байгаа олон төрлийн мэдээлэл яригдаж буй оффшортой холбоотой асуудлаар нэгдсэн мэдээлэл хийж, үүнд улс төржилтгүй, эрүүл саруул дүн шинжилгээ хийх цаг нь болсон гэв.
Сэтгэгдэл (1)
нямдорж (202.70.47.158)
энэ нэг мал юуч мэдэхгүй байж, үргэлж тв, хэвлэлээр гарч хоосон чалчиж байх юм. Ингэж ТВ, ХМХ-ийг гутааж байхаа боль, чамайг харж, тоож хуцах гөлөгч байхгүй.