Д.Хаянхярваа:Ерөнхийлөгчөө хамтдаа огцоръё

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар утаатай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож агаарын бохирдлын асуудлыг шийдэхгүй бол УИХ-ыг тараах санаачлага гаргана гэж мэдэгдсэн билээ. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа үе үеийн УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нартай агаарын бохирдол холбоотой учир хамтдаа огцоръё хэмээн Ерөнхийлөгчид хандаж хэлэв.

Д.Хаянхярваа: Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сонсоод үнэхээр гайхлаа. Гурван удаа УИХ-ыг тараах тухай ярилаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгаа. УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь санал болгосноор мөн ийм саналаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцсөнөөр тараана гэж заасан. Ерөнхийлөгч энэ хавраас эхлээд утаа арилахгүй байна гээд УИХ-ыг тараах тухай гудамжаар ярьж гүйх тухай ярилаа. Монгол төрийн тэргүүн ийм зүйл ярьж болохгүй. Дөргүй бух шиг явж байгаа төрийн зохион байгуулалтаас салах цаг болсон. УИХ дээр орж ирээд шантааж маягийн зүйл яриад гараад явдаг. Үндэсний үйлдвэрлэгчид утааг арилгах арга замын талаар үзэсгэлэн гаргасан байхад тэнд ашиг хонжоо хайсан луйварчид байна гэж хэлээд гараад явлаа. Ингэж болохгүй. Юм хийх гээд оролдож байгаа бизнес эрхлэгчдийг ямар нүдээр хараад байгаа юм бэ. Эсвэл энэ хүнд хамааралтай. Энэ хүнд таалагдсан хүмүүс энэ төрлийн бизнесийг хийх ёстой болж байна уу. Би ерөнхийлөгчид энэ үгийг хандаж хэлж байна. Утаатай холбоотой асуудлаар улс төр, шоу хийдэг зүйл чинь хэрээс хэтэрлээ. Утаатай холбоотой асуудлаар хүмүүст хариуцлага үүрүүлэх ёстой гэвэл УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, олон удаа сонгогдсон гишүүд хамтдаа огцоръё. Хариуцлагаа хамтдаа үүрье. Бид 10 жилийн дотор үүнийг шийдэж чадах боломж байсан. Харамсалтай нь үүнийг хийж чадсангүй. Үүнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд ч хамаатай. Олон түмэнд таалагдах гэж утааг арилгахгүй бол та бүхэнд арга хэмжээ авна гэж ярьж байгаад гонсгор байна" гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • BACHKA (66.181.170.231)

    2018-01-07

    Mongol uls muhuj bai.gvi.baih ch vgvi munh huh tengeriin door mongol hemeeh 6-han vsegtei. ner ni hvrtel tsewer.ard tvmentei s.han orni hoo tuluu bid temtsej baih ni bidnii vvreg Bid bvhnii zaya tvwshin.hiimori uuduu baig Sain vils deigereh bolttugai

  • BACHKA (66.181.170.231)

    2018-01-07

    Bolildoo U.I.H-N gishvvdee ta nart ch gesen hiisen yum vnendee 1 ch aiga yu hiiw hervvl .margaan.yu we ta nart utaa ymar hamaatai yum uls ornoo zvgeer l urgvi bologchih chadahuu ta nar sanaa chini baiwch sachii chi hvrehgvi tur baittugai tursun vrsee hvmvvjvvlj chadaagvi ta nar uu sansni chini garj Hvrelsvhee chamd mongolin hesegen ch gesen hvmvvs itgej b.gaa shv.TA zuwd zuulun .hatuud hatuu b.na gesen yu hvleegeed b.naa tolgoi chini taniih mun biz de ajilaach mongolinhoo tuluu zvtgeech .zvtgie gee biz de

  • иргэн (202.9.43.129)

    2018-01-06

    ерөнхийлөгчид сайн зөвлөх хэрэгтэй юм шиг байна

  • (66.181.161.15)

    2018-01-06

    Otsgor gej, ter Hayanhyarvaa bid 2 iin bolovsroltoi gej haashaa harsan yum bdiin. Hereldej l chadna.

  • (66.181.161.15)

    2018-01-06

    Zass, utaagaa arilgahad tolgoigoo uralduul. Neeh hunii ug daahgui, bie bieniihee deer garah gesen muuhai mongol zangaa hayaval taarna. Ene Hayanhyarvaa yu hiisen gej dandaa end tend heruul hiij yavdagiin yur ni. Hunii gart barigdaj nudend uzegdeheer yum hii l dee ta nar. Hereldeh bolohooroo neeh tsetsen tselmeg tseejee tureed, suudlaasaa bosch ireh ni holgui bhiin. Ug daaj, urdahaa l sain hii ta nar. Kuee neeree.

  • Rose (202.9.43.207)

    2018-01-06

    Чиний мэдлэгтэй гэж үнэлээд байгаа тэр гишүүд чинь монгол улсад яг юу хийв?өөрөө нэг бод.доо та нар өөрсдөө ерөөсөө зовлон үзээгүй болохоор ингэж ярьж байна Хаянхярваа гишүүн тэгээд тийм мэдлэгтэй боловсролтой хүн юм уу тийм юм бол энэ хүн яг юу хийсэн юм огцорхоосоо айж байх шиг байна яг үнэндээ бол хүмүүс Баттулга ерөнхийлөгчийг их дэмжиж байгаа зөв юм хийх гээд ганцаараа үнэхээр барахгүй байгаа шүү дээ даравч далдайна гэдэг хэсэг хүмүүс ийм зүйл ярилаа ч монголын ард түмэн Баттулгыг дэмжиж байгаа

  • зочин (103.229.121.132)

    2018-01-05

    За яахав даа Ерөнхийлөгч маань тэгсгээд байж л байг даа! Ерөнхийлөгч болох түвшиний боловсрол мэдлэг буйр бололцоогүй хүн болохоор энэ анзааны юм ярилгүй яахав. Өөрөө ч бас багцаагаа мэдээд байгаа юм аа зарим олон улсын арга хэмжээнд хэмжээгээ мэдээд мөнгө хэмнэх нэрээр татгалзаад л зөв дөө Энэ жил ЗХУлс явахад нь тэр муу буриад хүүхнийг үйлчлэгчээрч болсон явуулчих юмсан. . .

    2018-01-05

    Otsgor gej, ter Hayanhyarvaa bid 2 iin bolovsroltoi gej haashaa harsan yum bdiin. Hereldej l chadna.

    Rose (103.229.121.132)

    2018-01-05

    Чиний мэдлэгтэй гэж үнэлээд байгаа тэр гишүүд чинь монгол улсад яг юу хийв?өөрөө нэг бод.доо та нар өөрсдөө ерөөсөө зовлон үзээгүй болохоор ингэж ярьж байна Хаянхярваа гишүүн тэгээд тийм мэдлэгтэй боловсролтой хүн юм уу тийм юм бол энэ хүн яг юу хийсэн юм огцорхоосоо айж байх шиг байна яг үнэндээ бол хүмүүс Баттулга ерөнхийлөгчийг их дэмжиж байгаа зөв юм хийх гээд ганцаараа үнэхээр барахгүй байгаа шүү дээ даравч далдайна гэдэг хэсэг хүмүүс ийм зүйл ярилаа ч монголын ард түмэн Баттулгыг дэмжиж байгаа