Д.Дагвадорж аварга иргэнийхээ эрхийн дагуу үгээ хэлэв
- 2018-01-21
- Видео
- 1
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзаж санал солилцсон юм. Энэ үеэр Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж АСА станцаараа шууд дамжуулалт хийж, иргэдийн дунд орон Ерөнхийлөгчид хандан үгээ хэлж байгаа харагдав.
Тэрээр уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Би 2008 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн иргэдэд японы тусламжаар түрэгний найман ширхэг тэрэг явуулсан. Харин үүнийг маань Тэрбишдагва, Сумъяабазар тэргүүтэй хүмүүс өөрсдийнхөө пиар болгоод алга болгосон. Өнөөдөр тэр машинууд хаана байна. Сандаг-Очир тэргүүтэй Сумьяабазарын цэргүүдтэй хариуцлалага тооцох ёстой” хэмээн шүүмжлээд “Нийслэлийн дүүргүүдээс өнөөдөр хамгийн муу дүүрэг нь Сонгинохайрхан. Хамгийн их утаатай, хамгийн их гэмт хэрэгтэй, хамгийн их бохир дүүргээр нэрлэгдэж байна. Сонгинохайрханаас сонгогдсон улсын их хурлын гишүүд цалингаа нийлүүлээд ганц ч гэсэн цэцэрлэг бариад өгчих сэтгэл алга. Харин Сумъяабазар төсвийнхөө хөрөнгөөр гурван цэцэрлэг, нэг сургууль хийсэн байна лээ бусад нь хаана байна” хэмээн бухимдангуй үгээ хэлэв.
Сэтгэгдэл (1)
иргэн (103.9.89.50)
Ингэж худлаа ахаа муулж байгаа мэтээр олны толгойг эргүүлж яадаг байнаа.Энэ бол Баттулгын явуулага.Ийм сурталчилгаа хийж байгаа Ерөнахийлөгчтэй хатуу хариуцлага тооцож огцруулаха хэрэгтэй дээ.Шударга иргэд тэмцэлээ хийх болно шүү Ерөнхийлөгч.Анх удаа л иргэдийнхээ толгойг угаадаг Ерөнхийлөгч үзлээ харлаа гайхаж байна.Ингэж төрийн ажлыг хувийн ашиг сонирхол өшөө авалтаар хийхгүй эрх мэдлийг ашиглахгүй шүү Баттулгаа.