БОАЖЯ Монголын байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
- 2018-01-23
- Байгаль орчин
- 0
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат МБОИЗ-ийн тэргүүн Б.Эрдэнэтэй 2018-2019 онд хамтарч ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд БОАЖЯ-ны газар хэлтсийн дарга нар, МБОИЗ-ийн Удирдах зөвлөл болон бусад зөвлөлийн гишүүд байлцсан юм.
Тус зөвлөл нь 2008 онд байгуулагдсан цагаасаа эхэлж БОАЖЯ-тай хамтарч ажиллаж байгаа бөгөөд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 190 гаруй төрийн бус байгууллагыг гишүүнчлэлээр бүртгэсэн аж.
МБОИЗ нь БОАЖЯ-наас гадна УУХҮЯ, Европын холбоо, НҮБ, Европын сэргээн босголтын банк зэрэг гадна, дотны байгууллагуудтай хамтран ажилладаг юм байна.
Сэтгэгдэл (0)