300 саяын үнэтэй автомашин хөлөглөгч хэн байв?

Өнөөдөр сошиал орчинд нэгэн машины зураг багагүй асуудал дэгдээгээд байна. Хэн гэгч дарга сайдын тансаглал вэ? Монголын төр хямраагүй гэцгээн ихэд шүүмжлэл дагууллаа. “lexus-570” гэх 2017 оны уг машин нь 350 сая гаруй төгрөгийн үнэтэй гэнэ. 

Уг асуудал зөвхөн сошиал орчиноос гадна УИХ-ын чуулган дээр хүртэл яригдаад амжлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү  асуулт тавих үеэрээ "ХЗДХЯ ямар их тансаглаж байна аа. 01-01 дугаарын шинэ үнэтэй “lexus-570” маркийн машин унаад" хэмээн шүүмжлээд авлаа. 

Уг машин нь ХЗДХЯ-ны машин бөгөөд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ талаар "Энэ сүртэй зардал болоод байх юм байхгүй, саяхан манай яамныхан хуучин машинуудыг  зохицуулалт хийж, шинэ машин авсан нь үнэн шүү. Би тэр машиныг унаж байгаа нь үнэн" гэлээ. 

Дашрамд сонирхуулахад уг автомашиныг Лексус моторсоос 2017 оны есдүгээр сард цоо шинэ тансаг зэрэглэлийн “Lexus 570” буюу  “platinum signature” загварыг анх танилцуулсан. Энэ үеэр уг загварыг АНЭУ  буюу Дубайн баячуудад зориулан гаргаж буй тансаг зэрэглэлийн жийп гэдгийг тодотгон хэлж байсан юм. Уг машин нь 2018 оноос showroom-үүдэд тавигдаж, зарж эхэлсэн бөгөөд Дубай дахь “Al-Futtaim Motors”-д 130 мянган ам.долларын ханшаар зарагдаж байгаа юм байна.  Монгол төгрөгөөр тооцвол 313 сая 950 мянган төгрөг. Энэ нь зөвхөн худалдан авсан үнэ. Гаалийн татвар, Онцгой албан татвар, НӨАТ, тээврийн үнэ гээд тооцвол энэ өртөг бүр нэмэгдэнэ.

Тээврийн өртөг – 5000 ам.доллар

Гаалийн татвар – 15 сая

Онцгой албан татвар – 14 сая

НӨАТ – 34 сая

Нийтдээ энэхүү машин 390 орчим сая төгрөгөөр Монголд орж иржээ. Үүнийг УИХ-ын гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хөлөглөж байна.

 

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (43.228.128.195)

    2018-01-25

    Захын нэг авгай , Хотын тамгын газрын нэг түшмэл 570 унаж байхад бүхэл бүтэн нэг сайд яагаад унаж болохгүй гэж ,,Хотоос гараад хөдөөллөх үед нь хараарай бүгд л том том тэрэг унасан давхилдаж байгаа Албаны тэргийг албанд нь унаж байна даа Жишээ авахад ЗХ ний холбооны хэлтсийн дарга өөрөө унаагүй хэрнээ нэг ангийнхаа шуудангийн жийпийг байнга хөлөглөдөг заримдаа барьчихсан зуслангаа даа давхиж явдаг юм билээ сайд идэмхий хурандаа 2 н хооронд ялгаа хол байгаа байлгүй дээ

  • пд (202.55.191.130)

    2018-01-25

    тусгаар улсын хууль зүйн сайд энэ зэргийн машин уналгүй яахав дээ. ялыг нь үүрч байгаа хүн ямбыг нь эдлэх л хэрэгтэй

  • монгол (202.131.243.190)

    2018-01-25

    МАН-ын угаадаснуудыг үр үндэсээр нь устга 2 сарын 01-нд ард түмэн босно