Хөвсгөл нууран дээр шагай харваж, чаргаар уралдана
- 2018-02-03
- Орон нутаг
- 0
“Хөх сувд-2018” олон улсын мөсний баярыг Хөвсгөл нуурын мөсөн дээр зохион байгуулахаар тов нь тодорчээ. Ирэх гуравдугаар сарын 3-4-нд болох уг баярын зорилго нь Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хөвсгөл аймгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжихэд чиглэж байгаа аж. 19 дэх жилдээ болох энэхүү баярт монголчууд төдийгүй гадаадын жуулчид ирж өргөнөөр оролцдог аж. Өнгөрсөн жил 10 мянга гаруй зочин хүрэлцэн ирж мөсөн хотхоноор аялж, шагай харваж, морин чарга хөлөглөн уралджээ. Энэ удаагийн баярт нутгийн уугуул иргэд гараар урласан бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, Хөвсгөл далайн сэдэвт дууг дуулж өрсөлдөнө.
Б.Дарь
Сэтгэгдэл (0)