Хорогдсон малын тоо 105 мянга хүрчээ
- 2018-02-03
- Орон нутаг
- 0
2018 оны нэгдүгээр сарын 25-ны байдлаар хорогдсон малын тоо 105 мянга давсан байна.Арван мянгаас давсан дөрвөн аймаг байна. Хамгийн их мал алдсан аймаг бол Ховд. Нийтдээ 27 мянга 740 толгой мал хорогджээ.
Баянхонгор аймагт 25 мянга 915 толгой мал хорогдсон бол Завхан аймагт 22 мянга 125 толгой мал хорогдоод байна. Мөн Өвөрхангай аймагт 12 мянга 151 толгой мал хорогджээ. Сум, аймаг, улсын нөөцөөс өвс тэжээл малчдад хүргэсэн хэдий ч нэг айлд 1-2 боодол өвс ногдож байгаа гэв. Өвөлжилт хүндэрсэн аймаг сумдын өвс тэжээлийн нөөц дуусч эхэлсэн байна.
Сэтгэгдэл (0)