Д.Хаянхярваа: Сошиал ертөнцийг зохицуулах хууль оруулж ирэх хэрэгтэй байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хэлэлцэж байна. Хаврын чуулганаар 44 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг дэмжиж байна. Сошиалаар хэн нэгнийг гүтгэх доромжлох явдал хэрээс хэтэрлээ. Нийгмийг дотор нь маш их хагалж, талцуулж байна. Тиймээс Засгийн газар энэ чиглэлээр хуулийн төсөл оруулж ирэх хэрэгтэй байна. Дараагийн асуудал, төрийн одонг цэгцлэх хэрэгтэй. Орон нутагт шуудай шуудайгаар нь “Алтан гадас” тарааж байна гэх мэдээлэл байгаа. Хурал хийж байгаад “Алтан гадас” өгдөг. Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хуульдаа өөрчлөлт оруулж цэгцлэх хэрэгтэй байна” гэлээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.5.206.165)

    2018-02-08

    Танд өөр ярих юм олдсонгүй юу. Наана суудла бөглөх ёстой наранхүү малыгаа суулгах хууль санаачлаач

  • od (73.200.190.195)

    2018-02-08

    ene novshnuudiig huuli yarihaar l aih yum.yu hiih gej baigaa boldoo gej.Gemt heregtnuud tolgoi deer suuchaad huuli zavhruulaad l baih yumdaa...