Алтай таван богд ууланд очих замыг тохижуулна

Алтай таван богдын байгалийн цогцолбор газарт нэвтрэх цэгээс төрийн тахилгын овоо хүртэлх 13 замыг сайжруулан засварлах тохижилтын ажлыг ирэх хавраас эхлүүлэхээр болжээ. Уг ажилд зориулан Баян-Өлгий аймгийн төсвөөс 24 сая төгрөг шийдвэрлэсэн байна. Тохижилтын ажлын хүрээнд гурван газарт сайжруулсан бие засах газар байгуулах, машины зогсоол барих, хогийн цэг тавих ажлууд хийгдэх аж. Мөн Замын сангаас хөрөнгө гаргаж Алтай таван богд ууланд очих замыг засахаар болсон байна.

Алтай Таван богд уул нь далайн түвшинээс 4374 м өндөр Монгол Улсын хамгийн өндөр цэг юм. Өнгөрсөн онд гадаадын 3130 жуулчин уг уулыг ирж сонирхжээ. Мөн 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус хайрхныг төрийн тахилгатай болгох зарлиг буулгаж, 2014 оны долдугаар сард уулын тэнгэрийг тайх ёслол болсон билээ. Уг зарлигийн дагуу тэнгэрийг тайх ёслолыг дөрвөн жил тутамд зохион байгуулах бөгөөд ирэх зун хоёр дахь удаагаа тахих юм.

Иймд орон нутгийн зүгээс Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын дэд бүтцийг сайжруулах асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа ажээ.

Б.Саруул

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)