2008 оноос хойш утаанд зарцуулсан мөнгөнд АУДИТ оруулахыг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хэлэлцжээ. "Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж,  санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг “Цэвэр агаар сан”-гаас 2012-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаанд  аудит хийлгэх санал өгчээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн зарчмын зөрүүтэй санал гаргав. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн саналыг өргөжүүлж, 2008 оноос хойш агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаанд аудит хийх шаардлагатай гэсэн санал гаргав. Уг саналыг гишүүдийн олонх дэмжиж “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд өөрчлөлт тусган, батлахыг дэмжлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.27.62)

    2018-02-10

    2017 онд утаатай тэмцэх талаар огт мөнгө гаргаагүй юм уу? Төсөв мөнгө огт гаргахгүй байна гэж огт байдаггүй баймаар Зарцуулсан албан тушаалтнууд нь яг одоо байран дээрээ байгаа учир нарийвчлан нягтлаж хариуцлага тооцох боломжтой