Канадын хос дэлхийн дээд амжилт тогтоон олимпийн аварга боллоо
- 2018-02-20
- Видео
- 0
“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын уран гулгалтын бүжгийн хосын төрөлд Канадын тамирчин Тесса Вирчу, Скотт Мойр нар хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоосноор олимпийн аварга боллоо.
Өчигдөр хосууд богино үзүүлбэрийн төрөлд 83,67 оноо авснаар дэлхийн шинэ дээд амжилт тогтоосон юм. Ийнхүү нийлбэр дүнгээрээ 206,07 онооны амжилт үзүүлж алтан медалийн эзэд болсон байна.
Тэгвэл чөлөөт бүжгийн үзүүлбэрийн төрөлд Францын уран гулгагч Габриэла Пападакис, Гийом Сизерон нар дээд амжилт тогтоосон байна. Хосууд энэ төрөлд 123,35 онооны амжилт үзүүлж нийлбэр дүнгээр 205,28 оноо авснаар мөнгөн медаль хүртсэн бол Америкийн хос Майя болон Алекс Шибутани 192,59 оноогоор хүрэл медалийн болзлыг хангасан байна.
Сэтгэгдэл (0)