И.Одончимэг: Дахиад 10 насаар залуу байсан ч болоосой

Сэтгүүлч Б.Ундрахжаргалантийн “Болзоо” нэвтрүүлгийн Бямба гаригийн ээлжит зочноор Монгол Улсын Гавъяат жүжигчин И.Одончимэг оролцжээ.

Энэ талаар Б.Ундрахжаргалант цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр “Тэр их өвөрмөц хүн юм. Зөн мэдрэмжтэй, зүүд нь бас биелдэг. Жүжигчний мэргэжлийг сонгосон нь ч их сонин. Автобусанд сууж хотоор тойрч яваад драммын театрын ойролцоо буучихсан.Тухайн өдөр тэр жүжигчин болох ёстой гэдгээ ойлгожээ.

Сурагч байхаасаа л хэлэх гэснээ хэлчихдэг шударга байснаас болж сахилга бат “муу” сурагч гэж багш нарт адлагддаг байж.Тэр тоогоо зөв бодсон ч 2 авдаг байсан.Хожим нь оюутан болоод дээд сургуулийн багш нараа нэр цохож Монголын радиогоор мөн шүүмжилж байж. Энэ бүгд аливаад үнэн байхыг эрмэлздэг төрөлх зантай нь холбоотой.

Түүний ээж газар унтах дуртай. Одноогийн орных нь урдуур унтаж байхад ч ээжийгээ санаад л байдаг. Ачийг нь хариулахсан гэж их хичээдэг ч ерөөсөө сэтгэлдээ хүртэл баялуулж чадаагүй гэж тэр өөрийгөө чамладаг. Одончимэг аавыгаа нас барахад хажууд нь байж чадаагүй. Хүн бүр аав ээжийгээ ачлах тухай яриад байдаг ч үргэлж үхэлтэй нүүр тулж байж,бүгдийг ухаардагийг тэр эрт ойлгуулах гэж шинэ киногоо бүтээжээ.” хэмээн бичжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (64.119.27.67)

    2018-02-23

    hend gomdood bgaa yum teneg avgai ve