Шилийн Богд руу зорчихгүй байхыг анхааруулав

Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд хайрханд мөргөх, хийморь сэргээх зорилгоор шинийн 15-ны дотор Шилийн богдыг зорчих аялагчдын тоо эрс нэмэгддэг. Иймд тус аймгийн Онцгой комиссоос дараах сэрэмжлүүлгийг гаргажээ. Сэрэмжлүүлэгт Шилийн богдруу явахдаа Асгат сумаар дамжин явах боломжгүй цас их, зам даваа хаагдсан байгааг сануулсан байна.

Харин Дарьганга сумаар дамжин ариутгал халдваргүйтгэлийг хийлгэн зорчих бөгөөд автомашины аюулгүй байдлыг ханган туулах чадвар сайтай автомашинтай явж, хүүхэд болон эмэгтэйчүүдийг авч явахгүй байж аюулгүй байдлаа сайтар хангаж явахыг зөвлөжээ. Мөн Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Эрдэнэцагаан сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон учир тус сумд руу явахгүй байхыг анхааруулжээ.

Б.Анир

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)