Тусгай хамгаалалттай газарт стандартын бус жорлон ашиглуулахгүй
- 2018-03-01
- Байгаль орчин
- 0
Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ оны зургадугаар сарын 1-ээс эхлэн тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын үйчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүд стандартын бус ариун цэврийн байгууламж ашиглахыг хориглох шийдвэр гаргажээ. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг тус яамнаас анхаарууллаа. Стандартын бус ариун цэврийн байгууламж гэдэг нь өнөөгийн хэрэглэж байгаа модон жорлон юм байна. Монгол Улсын тусгай хамгаалалттай бүх газар нутагт ариун цэврийн байгууламжийг стандарттай болгосноор хөрсний бохирдлоос сэргийлэх таатай боломж бүрдэнэ гэж үзжээ. Стандартын ариун цэврийн байгууламж нь бохир хөрс усанд нэвчихгүй, дүүрэхээр нь соруулах давуу талтай юм байна. Ийм ариун цэврийн байгууламжийн хэд хэдэн шийдэл байдаг ажээ.
Сэтгэгдэл (0)