Ахмет Язал: Өвөг дээдсийнх нь нутаг учир туркчууд Монголд аялах сонирхолтой байдаг

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзжээ. Монгол Улс Турк улстай аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгааг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат уламжлаад аялал жуулчлалыг хөгжүүлсэн Туркын туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Элчин сайд Ахмет Язал Монгол Улс Турк улсын эртний түнш төдийгүй өвөг дээдсийнх нь нутаг учир туркчууд Монгол Улсад аялах сонирхол маш их байдгийг тэмдэглээд аялал жуучлалын салбарт хамтарч ажиллахад үргэлж таатай байх болно гэдгээ ч илэрхийлжээ. Уулзалтын төгсгөлд Элчин Ахмет Язал “Зам, тээврийн хөгжлийн сайдтай Монголын агаарын тээврийн салбарт Туркиш айрлайнс компанийг нэвтрүүлэх хүсэлтэй байгаа талаараа санал солилцсон.

Ингэснээр Монголын аялал жуулчлалд томоохон түлхэц өгнө гэж найдаж байна. Та аялал жуулчлалын салбар хариуцсан сайдын хувьд энэ асуудалд анхаарлаа хандуулбал талархах болно” гэсэн байна. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат үүний хариуд “Монгол Улсын Засгийн газар агаарын тээврийн асуудлыг либеральчлахаар баримт бичгээ боловсруулж байна. Энэ ондоо багтаад бодлогын баримт бичгээ гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс аялал жуучлалын салбарт таатай ахиц гарна гэдэгт найдаж байна” гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • nasa urt (202.9.43.213)

    2018-03-03

    za balairaad baigaaraa. yun ovog deedsiin nutag ve. mongo harj nus n nogoorson novshiin ulstorchdoos bolj ene tuuh yu boloh n ene we

  • монгол (202.179.27.204)

    2018-03-03

    тэгээд бид нар туркудын нутаг дээр амьдраад байнаа юм уу