"Хөх Сувд 2018" мөсний баяр болж байна
- 2018-03-04
- Орон нутаг
- 0
Хөвсгөл аймагт жил болгон зохион байгуулагддаг соёл аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болох "Хөх Сувд 2018" мөсний баяр болж байна. Мөсний баяр хоёр өдөр үргэлжлэхээр төлөвлөгджээ. Баярт ороцлогчдыг амрлатаа сонирхолтой ая тухтайгаар өнгөрүүлэх боломж олгодог энэхүү мөсний баярт гадаадын жуулчид оролцох сонирхол өндөр байдаг ажээ. Өнгөрсөн жилийн хувьд 10 мянга гаруй хүн хүрэлцэн иржээ.
Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Хөвсгөл далай, энэ нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгаль орчиндоо ээлтэй, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжих зорилготой энэ баярыг зохиодог уламжлалтай. Мөн орон нутгийнханд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэхээр “Хөх сувд” уламжлалт мөсний баярыг 19 дэх жилдээ зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (0)