Тусгаар төрийн төлөө...
- 2019-11-26
- Үнэн
- 2
Зуухан жилийн өмнө болсон явдлаа эргээд нэг санацгаамаар байна даа. Ярилцлагын үргэлжлэл.... Нэр бүхий 16 ноёд аргын тооллын 1919 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “ Автономит Гадаад Монголын Засгийн газрын бичиг. Их Жунтан танаа өргөв” гэж байгаад бичсэн бичиг одоо архивт байж байгаа даа. Богд хаан харин автономийг устгахын эсрэг байсан шүү. Тэр бичигт Богд хааныг гарын үсэг зуруулаагүй нь Бадамдарж шанзавын гавьяа гэж Баабар бичсэн байна билээ. Тэглээ гээд ч Монголын тусгаар байдал үгүй болчихсон шүү дээ. Харин Богдынхоо нэрийг хожмын түүхэнд цэврээр авч үлдсэн нь түүний гавьяа байж болноо. Богд хаан Жалханз хутагт Дамдинбазарыг Иргэн улсын Ерөнхийлөгчтэй уулзуулахаар явуулж автономит эрхээ хэвээр хадгалах зөвшөөрлийг уламжлуулсан байдаг. Хариуд нь хутагтын тааллаар автономит засгийн эрхийг хэвээр хадгалж болноо гэсэн үгийг сонссон Дамдинбазарыг бараг тэр өрөөнөөс нь гараагүй байхад шахуу Хүрээнээс Гадаад Монгол өөрөө гуйн өргөж автономит засгийг устган Дундад Иргэн Улсад захирагдав гэсэн мэдээ ирсэн гэдэг. Дамдинбазар маш ихэд гомдон бухимдав гэж түүхч Магсаржав номондоо бичсэн байдаг юм даа. Тэр нөхдийг зөвтгөж болшгүй нэг юм байдаг юм. Богд хаан маань хэдийгээр их ухаантай, тусгаар байдлынхаа төлөө тууштай зогсдог хүн байсан ч дотооддоо бий болсон талцал хуваагдлыг арилгаж чадаагүй. Шар, харын талцал дунд Богд хаан шарын талдаа зогссон.
Сайн ноён хан Намнансүрэнгийн үхэл түүнтэй л холбоотой шүү дээ. Тэгээд түүний оронд Шанзав Бадамдоржийг гаргаж ирсэн. Бадамдорж бол Иргэн улсын амбан сайд Чин И-тэй Монголын хойчийг сайжруулах 64 зүйл гэдэг баримт бичгийг хамтран боловсруулсан гол хүн л дээ. Тэгээд харын ноёд дунд шарынхаа дарлал, эзэрхийлэл дор байснаас Иргэн улсын Их жунтаны нөмөр нөөлөг дор цалин пүнлүү, эрх ямба хэвээр байсан нь дээр гэх үзэл бодол давамгайлсаныг үгүйсгэж болохгүй. Яг энэ санаа бодлыг Чен И их соргог ажиглаж хоёр талтай сайхан ажилласан байдаг юм. Хар ноёдтой уулзахдаа хэрэв Иргэн улсад нэгдэх юм бол тэдэнд тусгайлан тус тусад нь автономит эрх олгоно гэж амлаад, шарын эрх мэдэлтнүүдтэй уулзахдаа та нар улс төрд оролцохгүй бол хожим нэн давуу эрх олгоно гэж амлаж байсан. Энэ өгөөшийг манай ноёд үмхсэн. Энийг яаж зөвтгөх юм бэ. Байлдвал байлдаад тусгаар байдлаа хамгаалах боломж байсан уу, байсан. Бид 10000 шахам буу, хэдэн сая сум, 7 их буу, 10 пулёмет,10000 сэлэм хятадын талд хураалгасан байдаг юм. Ардын элч киног санаж байгаа биз дээ.
Нөгөө талаар хятадын дотоод байдал ч тийм бат бэх сайн байгаагүй. Бас л бүлэглэл хоорондын дайн самуунд автчихсан байсан. Бидний Монголчууд сайн дураараа биш, амиа бодсон авилгач ноёд түшмэдийнхээ хагарал, талцалын балгаар эрх мэдэл, эд баялагийн төлөөх шуналын золиосонд байлдаж олсон тусгаар байдлаа алдсан юм. Энэ бол үеийн үед санаж сэрж явах сургамж. Эх орны эрх ашгаас урвасанд орвол үхсэн нь дээр гэдгийг энэ түүх сануулж байдаг юм. Төрөө унагаж, түмнээ бухимдуулсан энэ 19 он манай түүхэнд бүү давтагдаасай гэж монгол хүн бүр бодож санаж явах учиртай юм.
Д.Өлзийбаатар
Сэтгэгдэл (2)
Буруу Цолмон (103.10.23.103)
Монгол төр өнөөдөр эх орноосоо урвагч шуналтан нарын гараар Гадаадын луйварчин нарын тоглоомын төртэй улс болсон Монгол төрд урвагч хулгайч луйварчин гаднийханы уяаны нохой нар үүрэлсэн Үүний тод шижээ бол Монголын засагын газарт өөрийн төлөөний ноходыг хүчээр оруулан Дувайн гэрээ хэмээх луйварын хийсэн явдал юм Монгол төрөө сонгуулаар л хулгайч нарын гараас салгах арга Ард түмэн бидэнд би өөр арга алга даа үүнийг Монгол хүн бүр ухаарах хэрэгтэй
AX (103.26.195.155)
Энэ их гашуун түүх шүү. Монгол хүн бүр санаж, сэрж явах учиртай шүү. Баярлалаа