БОАЖЯ: Ойгоос нойтон мод огтлох боломжгүй
- 2018-03-11
- Байгаль орчин
- 0
Богд уулнаас нойтон мод бэлтгэж байна гэсэн иргэдийн гомдолд БОАЖЯнаас тайлбар хийлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/235 тоот тушаал, 2018 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай тушаалыг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны үнэлгээний комисс 2018 оны 1-р сарын 15-ны өдөр сонгон шалгаруулалт явуулсны үндсэнд ойн цэвэрлэгээ эхлүүлсэн.
Одоогоор Богд ууланд тусгай зөвшөөрөлтэй “Эбээ” ХХК, “Тод ногоон” ХХК, “Ойншинэс трейд” ХХК-ийн ажилчид Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны хяналт дор ойн цэвэрлэгээ хийж байна. Ойгоос нойтон мод огтлох боломжгүй бөгөөд цэвэрлэгээнээс үлдсэн хаягдлыг эмзэг бүлгийн иргэдэд олгож байна гэж Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)