Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилгыг хөгжүүлэхэд их дээд сургуулиудын оролцоог нэмэгдүүлэх нь семинар боллоо

Ногоон эдийн засгийн түншлэл долоо хоногийн хүрээнд БОАЖЯ, БСШУСЯ, Монголын их, дээд сургуулиудын консорциум НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд их, дээд сургуулиудын оруулах хувь нэмэр, удирдлагын манлайлал” хамтарсан семинарыг зохион байгууллаа.

Семинарын үеэр COPERNICUS- Тогтвортой хөгжлийн төлөөх Европын дээд боловсролын байгууллагуудын сүлжээ (COPERNICUS Alliance-European Network on Sustainable Development)-ний дэд ерөнхийлөгч Яана Длоуха Европын их сургуулиудын тогтвортой хөгжлийн стратеги, туршлага, сургамжийн талаар танилцууллаа. Мөн  их сургуулийн үйл ажиллагаа, суралцах орчин, хотхоныг байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, хаягдал, ялгарал багатай байх зарчмаар хөгжүүлж байгаа олон улсын туршлага, сургамж зэрэг асуудлыг хэлэлцэж, Төв Ази дахь Америкийн их сургууль Зөвлөлтийн хэв маягийн загвартай их сургуулийн хотхоноо ногоон хотхон болгож өөрчилсөн туршлага, хэрхэн хөрөнгө оруулалт босгосон тухай туршлагаасаа хуваалцсан юм.

Семинарт НҮБССХ-ийн Монголыг хариуцсан ажилтан Амрей Хорстбринк, НҮБ-ын ОУХБ-ын ажилтан Кристина Мартинез, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын ажилтан Кармела Сентено түүнчлэн ЕХ-ын Switch Asia хөтөлбөрийн Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг дэмжих багийн ахлагч Араб Хобаллах,  тус багийн мэргэжилтэн Ира Ларасати оролцоно. Мөн Мянганы хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн, бодлогын зөвлөх Стивин Арквитт, Сингапур улсын Тогтвортой хөгжлийн бизнесийн  зөвлөлийн дарга Констант ван Аерскот зэрэг төлөөлөгчид гадаад улс орноос ирж оролцож байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)