Турк улс баллистик пуужин туршлаа

Туркийн Батлан хамгаалах яам эх орондоо үйлдвэрлэсэн “Гёкдоган”, “Боздоган” хэмээх хоёр төрлийн баллистик пуужинг амжилттай туршсан тухай “Анадолу” агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Туркийн батлан хамгаалах салбарын гол байгууллага болох Шинжлэх ухаан,техникийн судалгааны зөвлөл болон Цэргийн аж үйлдвэрийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд пуужингуудыг хамтран зохион бүтээсэн байна.

Дээрх хоёр загварын пуужинг Стамбул хотод болсон цэргийн аж үйлдвэрийн IDEF-2017 олон улсын 13 дахь удаагийн үзэсгэлэнгийн үеэр анх танилцуулжээ. Пуужингуудыг Синоп дахь хээрийн сургуулийн талбайгаас хөөргөн туршсан байна. “Гёкдоган” нь ойрын болон дунд тусгалтай бол “Боздоган” нь алсын зайд байгаа байг устгаж чадах аж. Уг пуужинг зохион бүтээх төслийг 2020 он гэхэд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж байгаа юм.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)