Ким Жөн Ун БНХАУ-ын дарга Си Жинпиньтэй Бээжинд уулзаж байна

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Бээжинд БНХАУ-ын дарга Си Жинпиньтэй уулзсан тухай Хятадын төв телевиз мэдээлжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, Умард Солонгосын удирдагчийн Хятадад хийж буй айлчлал гуравдугаар сарын 25-нд эхэлсэн бөгөөд 28-нд дуусах юм байна. “Ким Жөн Уны айлчлал нь Хятадтай харилцаагаа хөгжүүлэхэд БНАСАУ-ын удирдагч ихээхэн анхаарал хандуулдаг болохыг гэрчилж байна. Манай хоёр улсын ахмад үеийн удирдлагууд Хятад болон БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцааны үндэс суурийг нь тавьж, хүчин чармайлт гарган хөгжүүлсэн юм.

Энэ нь бидний хамтын үнэлж баршгүй ололт билээ” гэж БНХАУ-ын дарга Си Жинпинь мэдэгджээ. Мөн тэрээр Хятадын коммунист нам болон Солонгосын хөдөлмөрийн нам социализмын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсныг тэмдэглэсэн байна. Уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид дэлхийн болон Солонгосын Хойгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцжээ. “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах бодлогыг БНАСАУ тууштай баримталж байна” гэж Ким Жөн Ун онцлон тэмдэглэсэн байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • aa (202.21.106.124)

    2018-03-31

    hutsdag pitkanuud