Ким Жөн Уны албан бус айлчлал дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна

Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Хятад улсын дарга  Си Жиньпиний урилгаар БНАСАУ-ын эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын /СХН/ дарга бөгөөд БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жөн Ун Хятад улсад албан бус айлчлал хийж байна гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ

Хоёр улсын Гадаад хэргийн яамдаас ямар нэгэн мэдээлэл өгөөгүй ч өчигдрөөс тэдний хамтдаа байгаа, уулзалт хийж буй зургууд дэлгэгдлээ. Одоо харин тэдний юун тухай ярилцаж, юу тохиролцсон нь дэлхийн нийтийн анхаарлыг татаад байна. Албан ёсны мэдээллээр Ким Жон Ун, Си Жиньпин нар Солонгосын хойгт энхтайван байдал тогтоох, цөмийн зэвсгээр хөөцөлдөж буй бодлогоо өөрчлөх зэрэг асуудлыг голчлон ярилцсан гэнэ. Цөмийн зэвсгийн тухай ярианы үеэр Ким Жон Ун өөрийн улсыг бусад улстай дайсагнах сэдлээр цөмийн зэвсэг хөгжүүлдэггүй гэдгийг онцолсон байна.

2011 онд БНАСАУ-ын удирдагч болсноосоо хойш Ким Жөн Ун гадаад улсад анх удаагаа айлчилж буй нь энэ юм. Түүний айлчлал өнгөрөгч долоо хоногийн ням гарагт эхэлсэн бөгөөд лхагва гарагт буюу өнөөдөр өндөрлөх аж.

Айлчлалын үеэр Си Жиньпин Бээжин хот дахь Ардын их хурлын танхимд Ким Жөн Унтай хэлэлцээ хийсэн байна. Мөн Си Жиньпин гэргий Пөн Лиюанийн хамт Ким болон түүний гэргий Ри Сол Жутай хүндэтгэлийн зоог барьж, урлагийн тоглолт үзжээ.БНХАУ-ын дарга Си Зиньпин Солонгосын хойгт энхтайван байдал тогтооход Умардынхны зүгээс санаачилга гаргавал найрамдалт харилцаагаа улам хөгжүүлэхээ амлажээ.Эх сурвалжуудын мэдээлснээр Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзаж, харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа Си Жиньпинд хэлсэн гэнэ.

Ким Жон Ун Хятадын төрийн тэргүүнийг хүссэн үедээ Пхеньянд айлчлахыг урьж, Си Жиньпин урилгыг талархан хүлээж авсан төдийгүй Умард Солонгос, БНХАУ-ын удирдагчдын “төлөвлөгдөөгүй” улзалтын үр дүнгийн талаар Хятадын тал өчигдөр Цагаан ордонд мэдээлжээ. 

Б.Саруул

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.165.91)

    2018-03-28

    Энэ залуу бол їнэхээр мундаг удирдагч