Ди Каприогийн кино зураг авалт хийсэн эргийг хаaхаар болжээ
- 2018-03-30
- Дэлхий
- 0
Жүжигчин Леонардо Ди Каприогийн тоглосон “The Beach” киноны зураг авалтаас хойш жуулчдын очих дуртай болсон Тайландын далайн эргийн буланг тус улсын эрх баригчид хаах шийдвэр гаргажээ. Эрх баригчдын шийдвэрээр Тайландын Пи Пи арлын Маяа эргийг зургадугаар сараас эхлэн дөрвөн сарын хугацаанд хаахаар болжээ. Киноны зураг авалтаас хойш жуулчдын хөлд дарагдах болсон Тайландын Пи Пи арал байгаль орчны доройтолд орж, экологийн тэнцвэрт байдал нь алдагдаж эхэлсэн байна.
Тайландын Бангкок Пост сонинд мэдээлснээс үзвэл зөвхөн Пи Пи арлын Маяа эрэг төдийгүй тус улсын далайн бүх паркуудыг борооны улирлын үеэр тавдугаар сараас аравдугаар сарын хооронд хаах шийдвэр гарсан гэнэ. Далайн паркуудыг түр хаах хугацаанд жуулчдын хөлөөр сүйдсэн далайн эко систем бага ч атугай амсхийх бололтой.
Пи Пи арлын Маяа эрэг өмнө нь жуулчдын захиалгын улмаас бүтэн жилийн турш нээлттэй байдаг байжээ.
Далайн эко системийн шинжээчдийн хэлж буйгаар Пи Пи арлын эко систем тун эмзэг учраас жуулчдын бий болгож буй бохирдол, аялал зугаалгаас болж маш ихээр сүйрч байгаа гэнэ.
Тайланд жил бүр 35 сая жуулчин хүлээж авдаг ажээ.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)