АНУ-ын 60 дипломатчийг ОХУ-аас хөөнө

Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид Москва хотод суугаа Австрали, Итали тэргүүтэй 23 улсын Элчин сайдын яамны ажилтнуудтай өнгөрсөн сарын 30-нд уулзжээ. Эдгээр улсын Засгийн газраас Оросын дипломат ажилтнуудыг нутаг буцаах шийдвэр гаргасан билээ. Москвагийн тал Элчин сайдын яамдын төлөөлөгчдөд хандан дипломат ажилтнуудыг нь хөөхөө албан ёсоор уламжилсан байна. Оросын Гадаад хэргийн дэд сайд С.Рябков “Москва хотод суугаа Австрали, Герман, Итали, Канад, Македони, Молдав, Голланд, Румын, Финланд, Франц, Чех, Швед зэрэг улсын дипломат ажилтнуудыг цөөлөхөөр шийдвэрлэсэн нь Оросын Элчин сайдын яамны ажилтнуудыг хөөсний хариу юм. Ингэхдээ тухайн улсаас хөөгдсөн Оросын дипломат ажилтнуудтай ижил тооны төлөөлөгчийг хөөх болно.

Вашингтоны тал ОХУ-аас АНУ-д суугаа дипломат ажилтнуудыг хөөн гаргасантай холбогдуулж гаргасан эсэргүүцлийн бичгийг Москвад суугаа Бүрэн Эрхт Элчин сайд Жон Ханцманд гардуулж, Засгийн газартаа дамжуулж өгөхийг шаардсан. АНУ-ын 60 дипломат ажилтныг нь Оросоос хөөж гаргахын зэрэгцээ Санкт-Петербург дахь Ерөнхий консулын газрыг хаана гэдгээ уламжилсан. Энэ нь ОХУ-аас АНУ-д суугаа дипломат ажилтнуудыг олноор нь хөөж гаргасны хариу юм. Түүнчлэн АНУ-ын нутаг дэвсгэр дэх ОХУ-ын гадаад харилцааны таван өмчийг 2016-2017 онд албадан царцааснаа тайлбарлахыг Цагаан ордноос шаардаж байна” хэмээв.

Б.Саруул

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)