Сэжигтнээр долоон хүнийг баривчилжээ

Кемерово хотын “Өвлийн интоор” худалдааны төвд гарсан галын хэрэгтэй холбоотой байж болзошгүй долоон хүнийг сэжигтнээр татан баривчилсан тухай ОХУ-ын Мөрдөн байцаах газраас мэдэгдлээ. Тус хорооны нийтэлсэн мэдээллийн дагуу галын дараах үзлэг шалгалтаар хууль сахиулагчид “Кемерово чихэр” компанийн ерөнхий захирал Юлия Богдановаг баривчилжээ. Тэрбээр компанийхаа харьяа чихрийн үйлдвэрийн барилгыг худалдааны төв болгон өөрчлөхдөө онцгой байдлын холбогдох дүрэм тогтоолыг мөрдөөгүй юм байна. Худалдааны төвийн менежер, урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмж нийлүүлсэн компанийн таван ажилтанг баривчлан шалгаж эхэлжээ. Мөн албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн Кемерово мужийн Барилгын хяналт шалгалтын газрын дарга Танзилия Комковаг Прокурорын газарт дуудсан байна. Оросын Кемерово хотын худалдааны төвд гарсан галд өртөн бага ангийн 41 сурагч амь насаа алдсан билээ. Амь эрсэдсэн хүүхдүүдийг сүүлчийн замд нь үдэх оршуулгын ёслол өнгөрсөн сарын 30-нд болсон ба Орос орон даяар үндэсний гашуудал зарласан юм. Салах ёс хийх ажиллагаа Кемерово хотын Гэгээн Троицийн сүмд болжээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)