Шинзо Абэ АНУ-д айлчилна

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Засгийн газар, эрх баригч намын нэгдсэн хурлын үеэр, энэ сарын 17-20-нд АНУ-д айлчилж, Дональд Трамптай хэлэлцээр хийхээ мэдэгдсэн байна.Талууд Умард Солонгосын болон худалдааны асуудлаар ярилцах юм. “АНУ- ын өмнөд нутгийн Флорида мужид хоёр өдрийн айлчлал хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, Умард Солонгосын цөмийн туршилт, баллистик пуужин хөөргөхийг нь болиулах талаар ярилцана. Мөн Умард Солонгос Японы иргэнийг барьцаалсан хэргийг хөндөж ярина” хэмээн Шинзо Абэ онцолжээ. Өмнөд, Умард Солонгос болон Америк, Умард Солонгосын тэргүүн нарын уулзалтаас урьтаж Шинзо Абэ АНУ-д айлчлахаар төлөвлөсөн нь ажиглагчдын анхаарлыг татаж байна. Умард Солонгосын цөмийн туршилт, баллистик пуужин хөөргөхийг болиулахын тулд хоёр тал нягт хамтран ажиллах, мөн барьцааны асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллахыг нотлохын төлөө юм гэж шинжээчид үзэж байна. Японы Засгийн газрын нарийн бичгийн дарга Ёошихиде Суга мөн өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр “АНУ-д хийх айлчлалын үеэр Шинзо Абэ АНУ-д импортлах ган, хөнгөн цагааны бүтээгдэхүүнд хязгаарлал тавих асуудлаар хэлэлцэж, Японыг хоригийн жагсаалтаас гаргах талаар Дональд Трампыг ятгана” хэмээн мэдэгдлээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)