“Фэйсбүүк” олон сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алдсан нь тогтоогджээ

Их Британид төвтэй, улс төрийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Кэмбриж Аналитика” компани манай 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авч, тараасан нь одоогоор тогтоогдоод байна гэж дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ болох “Фэйсбүүк” компани мэдэгджээ.

 “Фэйсбүүк” 50 сая гаруй хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алдсан бөгөөд улмаар уг мэдээллүүд нь 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялахад нөлөөлсөн гэх дуулиан шуугиан өнгөрсөн сард дэгдсэн юм.

Харин “Фэйсбүүк”-ийн тэргүүн Марк Цукерберг өчигдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “87 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсан нь одоогоор тогтоогдоод байна. Бид хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хамгаалахын тулд илүү их ажил хийх хэрэгтэй байжээ. “Фэйсбүүк” бол хүмүүст зориулсан “хэрэгсэл”, үүнийг хэрхэн ашиглах нь тэдний эрх гэж би урьд нь боддог байсан. Миний энэ бодол буруу байсан байна. Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг алдсан энэ хэрэг нь бидэнд "хариуцлагаа нэмэгдүүлэх хэрэгтэй" гэсэн сануулга болж байна” гэжээ.

Ирэх долоо хоногийн мягмар гарагт болох АНУ-ын Конгрессын сонсголын үеэр М.Цукерберг хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсан гэх энэ асуудлаар мэдүүлэг өгөх аж.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)