Өвлийн олимпын эрхийн төлөө долоон улс өрсөлдөнө

2026 оны өвлийн олимпын наадам болон паралимпыг зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн долоон улсын өргөдлийг Олон улсын олимпын хорооны сайтад нийтэлсэн байна. Тухайлбал, Австрийн Грац, Канадын Калгари, Японы Саппоро, Шведийн Стокгольм, Швейцарийн Сьон, Туркийн Эрзурум, Италийн Кортина-д’ Ампеццо, Милан, Турин гэсэн хот өвлийн олимпын наадмыг зохион байгуулах саналаа илэрхийлжээ. 2026 оны өвлийн олимпыг зохион байгуулах хотыг тодруулах шалгаруулалт анх удаа “Шинэ хэм хэмжээ”-ний дагуу явна гэдгийг Олон улсын олимпын хорооны дарга Томас Бах онцоллоо. Энэ нь 118 шинэчлэлээс бүрдсэн Олон улсын олимпын хорооны төсөл юм. Шинэчлэл нь олимпыг зохион байгуулахтай холбоотой үйл ажиллагааг хэмнэлттэй, оновчтой болгоход чиглэжээ. “Шинэ хэм хэмжээ” нь олимпыг уян хатан байдлаар явуулах тухайн хот, бүс нутаг, улс орны урт хугацааны хэтийн хөгжлийг харгалзан үзсэний үндсэн дээр олимпын наадмыг зохион байгуулах эрх авсан хотод туслах юм. 2026 оны өвлийн олимпын болон паралимпын наадмыг зохион байгуулах хотыг 2019 оны есдүгээр сард болох ОУОХ-ны чуулганы үеэр тодруулах ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)