Сүмогийн дэвжээнд анх удаа эмэгтэй хүн гарч Япончуудын дургүйцлийг хүргэжээ

Японы мэргэжлийн сүмогийн жүнгё ёслолын нээлтийн үеэр үг хэлж байсан Майзүрү хотын захирагч дохё (дэвжээ) дээр ухаан алджээ. Өдгөө 67 настай түүнд үзэгчдийн дундаас нэгэн эмч мэргэжилтэй бүсгүй сандран гүйсээр дохёд гарч хиймэл амьсгал хийсэн бөгөөд өөр гурван ч эмэгтэй анхны тусламж үзүүлэхээр сүмогийн дэвжээнд гарсан байна. Удалгүй микрафоноор дээрх бүсгүйчүүдийг дохёгоос буухыг шаардсан аж. Тэрхүү ухаан алдсан захирагч эмнэлэгт хүргэгдэн ухаан орсон бөгөөд биеийн байдал нь дээрджээ. Сүмогийн дэвжээн дээр эмэгтэй хүн гарч болохгүй гэсэн хатуу ёс жаягийг зөрчсөн талаар япон даяар шуугиж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)