Д.Трамп: Сириэс цэргээ татах эсэхээ шийднэ
- 2018-04-08
- Дэлхий
- 4
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Өнгөрсөн 10 гаруй жил АНУ Дундад Дорнодод цэрэг дайны үйл ажиллагаа явуулж асар их хөрөнгө зарцууллаа. Гэхдээ ямар ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс Сириэс цэргээ татах эсэхээ шийднэ” хэмээлээ. Дональд Трамп Латвийн Еөнхийлөгч Раймондс Вейонис, Литвийн Ерөнхийлөгч Даля Грибаускайте, Эстонийн Ерөнхийлөгч Керсти Кальюлайд нарыг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ. Уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Д.Трамп “Америкийн Сири дэх гол үүрэг бол хэт даврагч “Исламын улс” бүлэглэлийг бут цохиход оршино.
Манай улс энэ үүргээ биелүүлсэн. Америкийн хувьд Сири дэх цэрэг дайны ажиллагаанд асар их хөрөнгө зарцуулсан. Гэвч ашгийг нь бусад улс хүртэж байна. АНУ бусад холбоотон оронтой зөвшилцсөнийхөө дараа цэргээ татах эсэх талаар тун удахгүй шийдвэр гаргах болно. Дундад Дорнодод явуулсан цэргийн ажиллагаанд долоон их наяд ам.доллар зарцуулсан. Гэвч үхэл сүйрлээс өөр юу ч олсонгүй. Харин ч “Исламын улс” бүлэглэл газрын тосны салбарт байр сууриа эзэллээ. Би Сириэс цэргээ татахыг хүсч байгаа” хэмээжээ.
Б.Саруул
Сэтгэгдэл (4)
Зочин (202.21.106.123)
Зөнөөд өөрийн хийсэн бүтээсэн террорист бгууллагыг ч мэдэхээ бжээ. Сирид АНУ л дайн дэгдээсэн. 7 их наяд долларыг Америк өөрөөсөө гаргаагүй. Ирак болон бусдаас дээрэмдсэн баялаг. Сирид үнэндээ баахан эмнэлэг, сургууль бөмбөгдөж хотуудыг балгас болгов.
(203.91.118.180)
энэ бүх дайныг Америкчууд өөрсдөө л эхэлсэн...өөр хэн ч өдөөгөөгүй Исмалийн хэт даврагчидийг ч адил Америкчууд санхүүжүүлж бий болгосон...зүгээр сайхан улс орнуудыг Америкчууд цусанд живүүлж хмийн зэвсэг,цөмийн зэвсэгтэй дарангуйлагч төртэй гэх мэтээр ард иргэдийн нь тархийг угааж төр иргэний хооронд нь чулуу хаяж иргэний дайнд оруулсан...та нарыг хараал идээсэй...
(90.180.37.125)
uls ornuud jdarsantsagtaal amerikaas tuslamz guidag odoo harin bugdiig zov shiidez baigaa sain eronhiilogchtei bolz dee
зочин (112.72.14.83)
АНУ-ын гадаад улс төрийн бодлого, дотоодын эдийн засгийн хүч чадлыг нэмэгдүүлэх асуудал хоёр Трампын толгойн өвчин болж мунгинаж байх шиг. ОХУ-тай муудалцажу ч болдоггүй бас дээр нв Хятадтай яаядаа байз гээд дээр нь ойрхи дорнотын асуудал гэх мэт. Ядахдаа Төрийн нарийн бичгийн даргаа хөөгөөд явуулчихсан. Дараагийн даргад овоо л ажил хүлээж байна. Баян бизнес хүн бизнесээ хийх, энэ том улсыг удирдах хоёрт мөнч их зай байнадаа.
Хоосон байна
Хоосон байна