БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
- 2018-04-06
- Байгаль орчин
- 0
21 аймгийн БОАЖГ-ын дарга нар, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын тусгай хамгаалалттай газрын захиргаад, усны сав газрын захиргаад, бусад харьяа газрын дарга нар, БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нар чуулж байна. БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тэргүүтэй 150 хүн чуулж, өнгөрсөн оны ажлаа дүгнэж, энэ онд хийх ажлынхаа талаар ярилцаж байна.
Уг зөвлөгөөний онцлог нь 7 хоногийн хугацаанд зарласан БОАЖ-ын салбарын нээлттэй өдөрлөгийн үеэр хөндлөнгийн судалгааны байгууллагын хийсэн судалгааны үр дүнг харгалзаж, зөвлөмжийг ярилцаж байгаа юм. Зөвлөгөөний үеэр төлөөлөгчид өөрсдөд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын “Хандлагаа өөрчилье” санаачилгыг дэмжиж, хамтын хүчээр иргэд, олон нийтийн хандлагыг өөрчлөх тал дээр анхаарч ажиллахаар санал нэгдсэн юм. Зөвлөгөөнд яамны газар, хэлтсийн дарга нар цаашид ямар бодлого баримталж ажиллах талаараа төлөөлөгчдөд танилцуулж, санал бодлыг нь сонссон юм. Энэ үеэр салаа туурайтны тооллогыг хийх, зэрлэг ан амтьдыг хамгаалах асуудалд анхаарал хандуулах, байгаль хамгаалагч нарт улсын байцаагчийн үнэмлэх гаргуулах шаардлагатай байна гэдгийг төлөөлөгчид хэлж байлаа.
Сэтгэгдэл (0)