Улсын хэмжээнд ой, хээрийн түймэргүй байна
- 2018-04-12
- Байгаль орчин
- 0
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас зүүн тийш 70 км-ийн зайд Замын шандны айраг гэдэг газар өчигдөр хээрийн түймэр гарч орон нутгийн ард иргэдээс 34 хүн, 2 авто машин ажиллаж 18 цагт унтраажээ.
Хуурайшилтын төлөв байдал: 2018.04.11-ны 16:00 цагийн байдлаар:
Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт: Завхан аймгийн Нөмрөг, Тосонцэнгэл, Архангай аймгийн Эрдэнэмандал Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул, Төв аймгийн Мөнгөнморьт, Дорнод аймгийн Халх гол орчмын бүс нутаг,
Түймрийн IV зэрэглэл буюу түймрийн эрсдэл нэн аюултай зэрэгт: Хөвсгөл аймгийн Мөрөн, Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнхараа, Дорнод аймгийн Чойбалсан, Дашбалбар, Баян-Уул орчмын бүс нутаг хамрагдаж байна.
Цаг агаарын байдлын төлөв байдал:
Зүүн аймгуудын нутгаар: Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар: Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Шөнөдөө 0-5 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Хур тунадас орохгүй. Шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
Улаанбаатар хот: Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 8-10 хэм дулаан байна..
Цаг агаарын урьдчилсан төлөв:
13-нд нутгийн зүүн хагаст, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 13,14-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 14-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
Сэтгэгдэл (0)