Зүтгүүрийн толгой шатаж, хүний амь эрсэджээ

Сайншанд дахь Зүтгүүрийн депод засварт орсон байсан зүтгүүрийн толгойд гал гарсан байна. Уг хэрэг явдал  мягмараас лхагва гаригт шилжих шөнө 02 цаг 40 минутад болж, Аврах гал унтраах  ангийнхан дуудлагын дагуу очиж галыг унтраажээ. Харамсалтай нь гал гарах үед хоёр машинист   үйлчилгээ хийж байсан   бөгөөд  гал гарсан зүтгүүрийн толгойд үйлчилгээ хийж байсан машинист  амиа алджээ.    Нөгөө машинистын тухайд  бага зэргийн түлэгдэлтэй, сэтгэл санааны хувьд  ихэд цочирдсон байдалтай байгаа гэнэ. Тэрбээр талийгаачийн амийг аврахаар дүрэлзсэн гал дундуур зүсэн орж  тусламж үзүүлсэн   хэдий ч 95 хувийн түлэгдэлтийн улмаас  газар дээрээ амьсгал хураасан байна. Гал юуны улмаас гарсан шалтгааныг тогтоохоор ажлын хэсэг томилогджээ.  

Б.Саруул

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.190.238)

    2018-04-13

    munhnar eej