Жак Ма: АНУ-ын худалдааны дайн бидний итгэлийг алдлаа

АНУ худалдааны маргааныг цаашид хурцатгах алхам хийвэл ямар ч эргэлзээгүйгээр хариу арга хэмжээ авахаа БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ. БНХАУ-ын Засгийн газар асуудлыг харилцан ашигтайгаар, яриа хэлэлцээрээр шийднэ гэж найдаж байна. АНУ, БНХАУ-ын худалдааны маргаантай холбоотойгоор зарим улс орон, байгууллага ялгаатай байр суурь илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал, Олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Аранчи Гонзалес “Дэлхийн худалдааны байгууллага АНУ-ын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж байна. Мэдээж хэрэг Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журам, систем төгс биш. Учир нь, энэ байгууллага 160 гаруй улсыг нэг дор нэгтгэдэг. Эдгээр улсыг нэг дүрэм журмаар зохицуулах нь хүндрэлтэй. Хэдий тийм боловч Дэлхийн худалдааны байгууллага АНУ-ын эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж байна гэж би хувьдаа үзэж байна. АНУ-д шар буурцаг экспортолж буй улс орнуудаас л үүнийг харах боломжтой.

БНХАУ энэ байгууллагад гишүүнээр элссэнээс хойш АНУ БНХАУ-д гаргах экспортоо 20 гаруй хувиар нэмэгдүүлсэн. БНХАУ-тай хийж буй шар буурцгийн худалдаатай холбоотойгоор олон мянган ажлын байр АНУ-д бий болсон” гэж мэдэгдлээ. БНХАУ-аас Сан Францискод суугаа Ерөнхий консул Луо Линчуан “Худалдааны дайн гарах нь эдийн засаг, худалдааны харилцаанд муугаар нөлөөлнө. Маргаан даамжрах нь БНХАУ-ын ашиг сонирхолд сөрөг нөлөөтэй” гэж байр сууриа илэрхийлсэн байна. Мөн “Aлибаба” группийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жак Ма “БНХАУ, АНУ-ын худалдааны дайн ажлын байр, боломж, итгэл найдварыг үгүй хийнэ” гэдгийг анхааруулсан байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.179.26.188)

    2018-04-13

    HUJAA HUDALDAA GEJ DELHIID BAIHGUI

  • (90.180.37.125)

    2018-04-13

    huzaagiin canargui hogiig taslan zogsoohni saihan hereg bna

  • зочин (66.181.181.159)

    2018-04-13

    Трамп ер нь найр тараадаг нөхөр бна шүү