С.Лавров Пхеньянд айлчилна
- 2018-04-13
- Дэлхий
- 3
Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ли Ён Хо ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг Пхеньянд айлчлахыг урьжээ. С.Лавров урилгыг нь хүлээн авсан байна. Тэрбээр тус улсад айлчлах товоо тогтоогоогүй байгаа аж. ОХУ-ын Гадаад хэргийн сайд өмнө нь Пхеньянд айлчилж зэвсгийн асуудлаар урьдчилан хэлэлцээр хийж байсан юм. Энэ онд Умард Солонгос болон ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа. Энэ түүхт ойн жилд Москва Умард, Өмнөд хоёр Солонгостой хамтын ажиллагааны гурван талт механизм бүрдүүлэх сонирхолтой байгаагаа Пхеньяны талд илэрхийлж Умард Солонгост хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Ли Ён Хогийн айлчлал Умардын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгос болон АНУ-ын төрийн тэргүүн нартай тус тусын дээд хэмжээний уулзалт хийхийн өмнөхөн болж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн айлчлал Пхеньяны хөрш орнуудтайгаа харилцаагаа сайжруулах зорилтын хүрээнд болж буйг хэвлэлүүд онцолж байна. Умардын удирдагч Ким Жон Ун БНХАУ-д гэнэтийн айлчлал хийсний дараахан Гадаад хэргийн сайд Ли Ён Хо БНХАУ-д айлчилсан юм.
Х.Заяа
Сэтгэгдэл (3)
(202.5.198.53)
их юмнаас айваа.лав америк хамгаалахгүй
(90.180.37.125)
hairtai duu mongol alban ailchlal hiideen oingocnoos untlagiin huvcastai geluu yu omsood buusan gelee
(90.180.37.125)
solongos buduun huu oros huzaa muslimuud negdez delhiig ustgahl gez bna shuudee uunii esreg hen bidniig hamgaalah ve