15 аймгийн 99 сум, дүүргийн 6 сая толгой малыг дархлаажуулна

Шүлхий өвчнөөс сэргийлэх 4 сая тун вакциныг орон нутгуудад хүргүүлж эхэллээ

    Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Хатанбулаг, Булган аймгийн Булган, Бугат, Сайхан, Архангай аймгийн Хотонт, Өгийнуур сумыг дамнасан голомт, Их тамир, Өвөрхангай аймгийн Өлзийт сум, Нийслэлийн Сонгинхайрхан дүүрэг буюу нийт 5 аймаг, 9 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.

Малын гоц халдварт өвчний тархалтыг хязгаарлах, өвчнийг бүрэн хяналтад авах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу, ОХУ-ын Мал, амьтан хамгаалах холбооны төвөөс нийт 7,2 сая тун шүлхийн вакцин шууд худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу эхний ээлжийн 0,5 сая тун вакциныг 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авсан бол II дахь ээлжийн 4 сая тун вакцин 4 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд хүлээн авлаа.

      Шүлхий өвчнөөс сэргийлэх 4 сая тун вакцинаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дундговь, Төв, Улаанбаатар гэсэн 15 аймгийн 99 сум, дүүргийн 6 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ.

       Вакциныг орон нутагт шуурхай хүргүүлэх, богино хугацаанд дархлаажуулах ажлыг Улсын Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, аймаг, нийслэлийн нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм. Одоогоор Төв болон говийн аймгуудад хүргүүлээд байна.

III ээлжийн 2,8 сая тун вакцин ОХУ-ын Мал, амьтан хамгаалах холбоотой хийсэн гэрээний дагуу 2018 оны 5 дугаар 9-ний өдөр ирэх юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)