К.Лагард: Дэлхийн эдийн засгийн өсөлт 3.9 хувьд хүрнэ
- 2018-04-17
- Дэлхий
- 0
Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард худалдаа, импортын талаар илтгэл тавьсан байна. Тэрбээр “Эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвийн талаар Олон улсын валютын сан эерэг байр суурьтай байна. 2018, 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3.9 хувьд хүрнэ хэмээн урьдчилан төсөөлж байна. Гэвч энэ хурд удааширч магадгүй. Учир нь төвбанкууд валютын бодлогоо хэвийн журамд оруулснаас үүдэж зээлийн хүү тасралтгүй өсч, санхүү болон банк санхүүгийн байдал хумигдаж болох юм. Үүнтэй холбогдуулан юуны өмнө худалдааг ивээх үзлээс хол байх хэрэгтэй. Импортыг хязгаарлах нь бүтээгдэхүүний үнийг өсгөж, сонголтыг багасгах төдийгүй, мөн худалдаагаар дамжин үйлдвэрлэлийг ахиулах, шинэ технологийг дэлгэрүүлэх зэрэгт сөргөөр нөлөөлж, ивээгдсэн ажил төрлийн салбарын өрсөлдөх хүчин чадавх аяндаа буурах болно.
Үүнээс гадна дэлхийн эдийн засаг банк санхүүгийн эрсдэлээс үр ашигтай сэргийлэх хэрэгтэй. Олон улсын валютын сангийн сүүлийн үеийн судалгаанаас үзвэл, банк санхүүгийн чөлөөт бодлогыг 10 жил хэрэгжүүлсний үр дүнд дэлхийн хэмжээнд олон нийтийн болон хувь хүний өрийн хэмжээ 164 их наяд ам.долларт хүрч, шинэ дээд амжилт тогтоосон. Тиймээс улс орнуудтай эрхбиш бодлогын буфер хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтөд ашигтай арга зам хайх хэрэгтэй. Гуравдугаарт, тогтвортой бөгөөд улам олон хүнд хүртээмжтэй өсөлтийг ахиулах хэрэгтэй. Энэ бол чухал асуудал болохоор улс орнууд эдийн засгийн өөрчлөлт, бодлогын хэрэгжилтийн эрч хүчээ нэмэгдүүлж байж л үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлтийн нөөц боломжийг гүйцэд ашиглаж чадна гэжээ.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)