Каннын кино наадмын шүүх бүрэлдэхүүн тодорчээ

71 дэх удаагийн Каннын кино наадмыг зохион байгуулагчид 2018 оны шүүгчдийн бүрэлдэхүүнээ танилцуулсан байна. Шүүгчдийн бaгт Хятад, Орос, Франц, Австрали, Канад зэрэг дэлхийн долоон орныг төлөөлсөн хөгжимчин, жүжигчин, найруулагч багтсан бөгөөд кино наадмыг ирэх сарын 8-19 хооронд зохион байгуулна. Энэ жилийн кино наадмыг Асгар Фархадигийн “Everybody Knows” нэртэй сэтгэл зүйн триллер кино нээнэ. Харин Каннын кино наадмын албан ёсны зурагт хуудсыг Жан- Люк Годарын “Pierrot le Fou” гэх киноны хэсгээс сонгожээ. Энэ жилийн Каннын кино наадмыг жүжигчин Кейт Бланшетт тэргүүлэхээр болсон. Тэгвэл түүн дээр Хятадын жүжигчин Чан Чень, Канадын найруулагч Дэни Вильнев Америкийн жүжигчин Кристен Стюарт, Америкийн найруулагч Ава Дюверней, Францын кино зохиолч Робер Гедигян, Оросын найруулагч Андрей Звягинцев, Францын жүжигчин Леа Сейду, Бурундийн хөгжмийн зохиолч, дуучин Хаджа Нин нар нэмэгдэж, тус кино наадамд өрсөлдөж буй уран бүтээлийг шүүхээр болжээ.

Г.Ням

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)