Ким Жон Ун эхнэрээ тэргүүн хатагтайгаар өргөмжилжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун эхнэрээ тэргүүн хатагтай хэмээн өргөмжилснийг ажиглагчид Өмнөд Солонгос болон АНУ-ын ерөнхийлөгч нартай уулзах дээд хэмжээний уулзалтын өмнө эхнэрийнхээ статусыг өргөж буй хэрэг гэжээ.

Хойд Солонгосын төрийн мэдээллийн хэрэгслүүд Ри Сол Жуг “тэргүүн хатагтай” хэмээн нэрлэх болсон нь тус улсын түүхэнд 40 гаруй жилийн хугацаанд анх удаа ийм нэр томьёо хэрэглэж буй нь энэ ажээ. Тус улсын хэвлэлүүд өмнө нь түүнийг “нөхөр Ри Сол Жу” хэмээн нэрлэдэг байжээ.

1974 онд Хойд Солонгосын удирдагч Ким Ил Суны хоёрдахь эхнэр Ким Сун Эг тэргүүн хатагтай хэмээн өргөмжилж байсан удаатай. Ри Сол Жу Ким Жон Унтай гэрлэхээс өмнө Хойд Солонгосын “Moranbong” охидын хамтлагийн гишүүн байсан бөгөөд дэлхийн хамгийн ганцаардсан, коммунист дэглэмтэй улсын тэргүүн хатагтай болсноор 2012 оноос олны анхаарлын төвд байх болсон юм.

“Ри Сол Жуг тэргүүн хатагтай хэмээн өргөмжлөх нь маркетингийн маш үр дүнтэй стратеги” хэмээн Хойд Солонгосын нэгэн судлаач бичсэн байна.

“АНУ-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтад хэрэв Трампыг түүний охин Мелания дагалдан очвол Ри Сол Жу ч бас очиж таарна.” гэжээ.

Хойд Солонгосын тэргүүн хатагтай Ри Сол Жугийн талаар мэдээлэл маш ховор бөгөөд түүнийг 29 настай, гурван хүүхдийн ээж гэх баримтууд байдаг ажээ.

 

ЭХ СУРВАЛЖ: HINDUSTANTIMES

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)