Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд БНСУ-тай хамтарна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат БНСУ-ын аялал жуулчлалын корпорацийн Улаанбаатар төлөөлөгчийн газрын Захирал Пак Жон Үн, Дунг-А их сургуулийн багийн ахлагч Хуан болон бусад судлаач, профессоруудийг хүлээн авч уулзлаа. Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ нь 2017 оны 5 дугаар сарын БНСУ -ын аялал жуулчлалын корпорацитай  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд “Аялал жуулчлалын сургалтын төв байгуулж хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр төслийг боловсруулаад байна.

Тухайн төслийн зорилго нь  аялал жуулчлалын талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, аяллын бүтээгдэхүүний нэр төрөл, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудын менежментийг сайжруулах, аялал жуулчлалын хүний нөөцийн хөгжлийн хангах, салбарт ажиллагсадын мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.  Уг зорилтуудыг хэрэгжүүлснээр аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, салбарын мэргэжилтэй мэргэшсэн боловсон хүчин, ур чадвартай ажилтнаар хангагдаж, улмаар аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хүртээмж, чанарын түвшин дээшилж аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжих нөхцөл бүрдэх юм. Уг төсөл нь Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хийгдэх зээл тусламжаар бус хөгжлийн албан ёсны тусламжаар байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд санхүүжилтийг шийдэх бөгөөд эцсийн шийд БНСУ–ын төлөвлөлт, санхүүгийн яаманд 5 дугаар сард танилцуулагдаж шийдэгдэх болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)