II Элизабета 92 насны төрсөн өдрөө тэмдэглэв
- 2018-04-24
- Дэлхий
- 0
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсын Хатан хаан II Элизабета 92 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ. Хатан хааны төрсөн өдөрт зориулсан хүндэтгэлийн үдэшлэгийг өнгөрсөн бямба гарагт Лондоны Альберт холл театрт зохион байгуулсан байна. Хүндэтгэлийн тоглолтод Том Жонс, Кайли Миноуг, Стинг, Крейг Дэвид, Шон Мендес, регги дуучин Шегги, Энн-Мари, “Ladysmith”, “Black Mambazo” зэрэг хамтлаг, дуучин оролцжээ. Тоглолтыг ВВС агентлаг шууд дамжуулсан байна. Хатан хааны төрсөн өдрийг энэ жил хоёр удаа тэмдэглэхээр шийдвэрлэснээ Букингемийн ордны хэвлэлийн албанаас мэдээллээ.
Хатан хаан II Элизабетийн мэндэлсэн өдөр дөрөвдүгээр сарын 21-нд тохиодог ч жил бүрийн зургадугаар сарын хоёр дахь пүрэв гарагт баярын парад зохион байгуулж, улс даяар Хатан хааны төрсөн өдрийг нижгэр тэмдэглэдэг уламжлалтай. Букингемийн ордны албан ёсны сайтад Их Британийн түүхэнд хамгийн урт хугацаанд хаан сэнтийд заларсан II Элизабетийн дэлхийн улс орнуудад хийсэн айлчлалын тухай зурагт мэдээллийг нийтэлжээ. Өнгөрсөн жил тохиосон Хатан хааны 91 насны төрсөн өдрөөр гэр бүлийн гишүүдийн ярилцлага бүхий хэд хэдэн баримтат кино, нэвтрүүлэг, олон арван зураг авалт зохион байгуулсан байна.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)