Хоёр Солонгосын уулзалтыг 2850 сэтгүүлч сурвалжилна

Хоёр Солонгосын удирдагч нарын 11 жилийн дараах түүхэн уулзалт ирэх баасан гарагт болох гэж байгаа билээ. Энэхүү уулзалтын бэлтгэл ажил дууссан тухай БНСУ-ын тал мэдээлсэн байна. Талууд уулзалтаас өмнө утсаар холбогдож магадгүй байгаа аж. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт Пханмунжом тосгонд байрлах Энхтайвны ордонд болно. “БНАСАУ цөмийн зэвсэг, холын тусгалтай пуужингийн туршилтаа зогсоосноо зарласан нь уулзалт амжилттай болох таатай нөхцөл бүрдүүллээ” гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгджээ.

Энэхүү түүхэн уулзалтыг сурвалжлахаар урьдчилсан байдлаар Өмнөд Солонгос улсын Нэгдлийн яаманд 41 орны хэвлэл мэдээллийн 460 байгууллагын 2850 сэтгүүлч бүртгүүлсэн байна. Тус яам нь уулзалтыг Өмнөд Солонгосын телевизүүд болон онлайнаар шууд дамжуулах юм.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.206.195.166)

    2018-04-25

    2 герман шиг нэгдээсэй дээ