Хоёр Солонгосын удирдагчдын түүхэн уулзалтыг шууд дамжуулж байна

Дүрс тоглуулах

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болон Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун нарын уулзалт улсын цэрэггүй бүс болох Панжунмон тосгоны Найрамдлын оронд эхэллээ. Удирдагчдын уулзалтыг KBS телевиз шууд дамжуулж байна. 

Ким Жөн Ун Өмнөд Солонгосын хилийг автомашинаар бус, явган давж орж ирсэн гэнэ. Тэрбээр 1950-1953 оны Солонгосын дайнаас хойш Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт хөл тавьсан Умард Солонгосын анхны удирдагч болж байна. Хоёр Солонгос түүхэндээ гурав дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийж байгаа нь энэ юм. Мөн хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Өмнөд Солонгост анх удаагаа болж байгаа нь энэ билээ.

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)